ТОДРУУЛГА: Алтанбулагийн боомтоор амралтын өдрүүдэд 1900 гаруй иргэн орж иржээ

Admin | 2022-09-25


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн лхагва гарагт  хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлаж байгаагаа мэдэгдсэн.

 Тус мэдэгдэлтэй холбоотойгоор манай улсын хилээр орж ирэх ОХУ-ын иргэдийн цуваа нэмэгдсэн гэх мэдээлэл гараад буй. Мэдээллийн дагуу Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс өнгөрсөн амралтын хоёр өдрийн талаарх тоон мэдээллийг тодруулахад  "Энэ сарын 25-нд ОХУ-ын 931 иргэн Алтанбулагийн боомтоор орж ирсэн. Манай улсаас ОХУ руу 145 гаруй иргэн гарсан байна. Өчигдөр буюу энэ сарын 26-нд ОХУ-ын 984 иргэн орж ирсэн бол  208 иргэн ОХУ руу гарсан мэдээлэл байна” гэв.

Бид энэ сарын 22-нд Алтан булаг боомтоор орж, гарсан иргэдийн талаарх мэдээллийг тодруулахад орж ирсэн 260 гаруй иргэн байсан бол өнөөдөр 930 гаруй болж өсжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)