Эрдэнэт үйлдвэр Уул уурхайн салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлж байна. Үйлдвэрийн газрын Судалгаа, шинжилгээний хүрээлэн үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлснээр ажлын үр дүн, ач холбогдол өндөр болсон. Энэ хүрээнд ажлын төлөвлөгөө гарган судлаач инженерүүдийг сургалтад хамруулж эхлээд байгаа юм.
Тус хүрээлэн судалгааны зорилгод нийцсэн шинжилгээний тоног төхөөрөмж болон шинжилгээний аргачлалуудыг сонгон хэрэглэх, шаардлагатай аналитик тохиргоо хийх аргачлалыг эзэмших, өндөр нарийвчлалтай багаж ашиглан дадлага хийх сургалтад инженерүүдээ хамруулжээ. Уг сургалт танхимаар зохион байгуулагдсанаас гадна хээрийн нөхцөлд судалгааны дадлага хийснээрээ онцлог болов. Цаашид ажилтнуудынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор олон төрлийн сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн Судалгаа, шинжилгээний хүрээлэн жил бүр үйлдвэрлэлийн эрдэм шинжилгээ, туршилт судалгааны батлагдсан ажлуудыг дангаараа болон эрдэм шинжилгээний байгууллага, институт, их дээд сургуультай хамтран гүйцэтгэж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
"Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг Эрүүдэн шүүхийн эсрэ...
tentsver.mn | 19 цагийн өмнө










Хүннү хотод шинээр байгуулах логистик, ХАБЭА-н талаар уулзаж...
tentsver.mn | 2025-05-04














Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 ко...
tentsver.mn | 2025-04-29





