Ардчилсан залуучуудын холбооноос Д.Сарангэрэл сайдыг огцруулахыг шаардлаа

Admin | 2022-09-26


 "Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлгийн үеэр ХНХ-ын сайд Д.Сарангэрэл "Манай яамныхан үнэхээр ядуу байгаа айл өрхийг улны айл гэж нэрлэдэг юм байна. Ядуу гэдэг үг хэрэглэхээ больж, эмзэг бүлэг, зорилтот бүлэг гэж байгаа юм. Гэхдээ миний найз эмзэг бүлгийн хүн гэлтэй нь бишдээ, ядуу гэдгээрээ явах нь зөв гэж би бодоод байгаа юм" гэж хэлсэн нь олон нийтийн эгдүүцлийг хүргээд байна. 

 Үүнтэй холбогдуулан Ардчилсан залуучуудын холбооноос эсэргүүцлээ илэрхийлж, Төрийн ордны гадна мэдээлэл хийв. Тэд ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцруулахыг шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байгаа аж.  

Энэ талаар Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Н.Болдбаатар "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл мэдэгдэл хийхдээ Монгол Улсын иргэдийг нэн ядуу буюу улны иргэд хэмээн нэр хоч зүүн ялгаварласан. Энэ нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн нийтлэг зарчим, Үндсэн хуулийн эсрэг зөрчил хэмээн үзэж байна. ЗГ-ын гишүүн нь Ерөнхий сайдын бодлогыг хэрэгжүүлэгч болохын хувьд иргэдээ нэн ядуу буюу улны иргэд хэмээн доромжилсон нь ЗГ-ын байр суурь хэмээн харагдаж байна. Иймээс Үндсэн хууль зөрчсөн энэ үйлдэлд ЗГ бүрэн бүрэлдэхүүнээр хариуцлага хүлээх ёстой. Энэ шаардлагыг бид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлнэ" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)