
Ирэх онд цахилгааны тариф нэмэгдэх эсэх талаар Сангийн сайд Б.Жавхлан дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр "Өрхийн тарифыг хэвээр үлдээж, аж ахуйн нэгжийн тарифыг чөлөөлөхөөр болж байгаа. Байгууллагын тариф нэмэхийг төсвийн бодлогоор дэмжиж байгаа. Тодруулбал, ус, дулаан, цахилгаанаа төсвөөс санхүүжүүлдэг төсвийн байгууллага дээр урсгал зардлыг нэмэгдүүлж тооцсон" гэв.