Д.Сарангэрэлд дарагдсан Сангийн сайдын ДОРОМЖЛОЛ хариуцлага хүлээх үү

Admin | 2022-09-27


     Сангийн яамны цахим хуудсанд НӨАТ-ын баримттай холбоотой богино видео бичлэг тавигдсан. Төд удалгүй олны шүүмжлэлээс болоод бичлэгээ устгачихсан. Харин Сангийн яамны энэ асуудал Д.Сарангэрэл сайдыг огцруулах асуудалд дарагдаж орхив. Товчхондоо бичлэгт хоёр хүүхэн хамт явж байтал нэг нь и-баримтаа уншуулна. Харин нөгөөх нь и-баримтыг өлөн хүмүүс уншуулдаг ухааны юм ярина. Ингээд и-баримтаа ТҮК-ийн ажилтанд өгч буйгаар гарна. Өнөөх нь бөөн баяр. Улмаар сугалаагаар мөнгө хожиж гарна.

Үүнээс харахад өлөн хүмүүс и-баримт уншуулдаг байх нь. Тэр ТҮК-ийн ажилтнууд. Сангийн яамнаас санаачилсан уг бичлэгээр нэгдүгээрт ард түмнийг “улны айл” гэдэгтэй ялгаагүй цатгалан, өлөнгөөр нь ялгаварлаж байгаа юм. Хоёрдугаарт ТҮК-ийн ажилтнуудыг өлөн давхаргад оруулж ажил мэргэжлээр нь ялгаварлан гадуурхаж, дорд үзэж буй юм. Өнөө Д.Сарангэрэл сайд Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан “Хүнийг яс үндэс, арьс өнгө, хэл, үзэл баримтлал, нийгмийн гарал, байдал, эрхэлсэн ажлаар нь гадуурхаж үл болно” гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан зөрчсөн байна. Гэвч Д.Сарангэрэл сайдын асуудалд дарагдаад чимээгүй өнгөрөв. Засгийн газрын хоёр ч гишүүн, улс орноо удирдаж буй сайдуудын хандлага сүүлийн үед хийж буй ажлаас нь энэ мэтчилэн илт харагдах боллоо.

Хэдийгээр Б.Жавхлан сайд тухайн видеог өөрөөсөө түлхэж болох ч тухайн яамны цахим хуудсанд тавигдаж буй ажлыг тэр мэдэхгүй өнгөрөх учиргүй. Мэдээж тухайн бичлэгийн зардал мөнгө, санаачилга Б.Жавхлан сайдад ямар нэг байдлаар хүрсэн л байж таараа. Тиймээс Сангийн сайд Б.Жавхлан та ард түмнээ доромжилж, гадуурхсан уг үйлдэлдээ хариуцлага хүлээнэ үү...

Засгийн газрын зүгээс ч яг адилхан үйлдэл гаргасан нэг сайдаа ажлаас нь огцруулаад нөгөөг нь толгойг илээд өнөгрөхгүй биз ээ.

Д.СҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)