Б.ЖАВХЛАН: Орон нутагт ажилладаг төрийн албан хаагчдын цалинг 20 хувь нэмнэ

Admin | 2022-09-27


Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Сангийн сайд Б.Жавхлан "Төрийн хэмнэлтийн хууль тавдугаар сард батлагдсан. Ирэх оны төсвөөс бид  нэг их наядын хэмнэлтийг хийнэ. IPO хийхэд гаргадаг 20 хувийн татварыг тэглэнэ. Энэ жилийн төсвийн бодлогын онцлог нь бусад шинэ сэргэлтийн бодлогоо дэмжсэн гэдгээрээ онцлог. Ингэхдээ бид нийтийн тээврийн асуудлыг бүрэн шийднэ. Нийслэлийн энэ жилийн төсөв хөрөнгийн 318 тэрбум төгрөгийг хэмнэж автопаркийг хөгжүүлэхэд чиглүүлнэ. Мөн хөдөө орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалинг 20 хувиар нэмнэ" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)