
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос зохион байгуулж буй “Үндэсний Алтан цомын төлөөх барилдаан”-д 21 аймаг, 9 дүүрэг, Улаанбаатар хотын баг болон Тува улсын 1 баг, нийт 32 баг эхний хоёр шатанд сугалаагаар хасагдах журмаар барилдахад бэлэн болжээ.
Барилдааны тасалбарын үнэ 20 мянган төгрөг аж.
Тус шатнаас шалгарсан 8 баг хоорондоо тойргоор барилдаж аваргаа тодруулна. Барилдаан ирэх аравдугаар сараас эхлэн найман сар үргэлжлэх юм.
Барилдааны эхний шат энэ бямба гарагт эхэлнэ.