
Сурагчдын нэгдүгээр улирлын хичээл арванхоёрдугаар сарын 16-ныг дуустал үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, ерөнхий боловсролын сургуулиуд арванхоёрдугаар сарын 16-нд хичээллээд, 19-нөөс нь эхлэн амарна. Нэгдүгээр улирлын амралт 2023 оны нэгдүгээр сарын 29-нийг дуустал үргэлжилж, хоёрдугаар улирлын хичээл нэгдүгээр сарын 30-нд эхэлнэ.