Б.ГАНБАТ: Олон жил хуулийг гартаа барьсан Увсын бүлэглэл юу дуртайгаа хийж байна

Admin | 2022-10-02


УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийж байна.

Тэрбээр "Олон үйл явдал давхацсан энэ үед УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. Бараа бүтээгдэхүүний ханшийн үнийг бид бүхэн ямар байгааг мэдэж байгаа. Ард түмний амьдрал өдөр бүр хар нулимс болж, эрх баригчдын хувьд өдөр болгон цагаан сар болж байна. Ийм хүнд нөхцөл байдал үүсжээ. Олон жил хуулийг гартаа барьж байсан Увсын бүлэглэл юу дуртайгаа хийж байна. Үүнийг та бүхэнд анхааруулъя. УИХ утгаа алдаж, Засгийн газар гуч, дөчөөд сайдтай боллоо. Даварсан эрх баригчдыг даруулгатай, замбараатай болгоход ард түмэнтэйгээ хамт ажиллаж эхэлнэ.
Би эсэргүүцлээ илэрхийлж Чуулганы нээлтээр УИХ-ын гишүүний картаа УИХ-ын дарга Г.Занданшатарт аваачиж өгсөн" гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)