
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга 10 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 82 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүрэг өгсөн. Энэ хүрээнд 27 чиглэлийн 1106 ажил хийхээр баталснаас 92 хувьтай хэрэгжиж байгаа юм.
Мөн 2719 тонн давс, 2160 тонн бодис нөөцөлжээ. Нэмэлтээр 500 тонн давс, 2000 тонн бодис авна.
Эрүүл мэндийн 26 байгууллагад их болон урсгал засвар хийсэн. 14 сургууль, цэцэрлэгийн барилгад засвар хийснээс гүйцэтгэл 95 хувьтай байна.