Төв аймагт үйлдвэрлэсэн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа энэ сарын 07-09 өдрүүдэд зохион байгуулагдана

Admin | 2022-10-04


  Төв аймагт үйлдвэрлэсэн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа энэ сарын 07-09 өдрүүдэд болох гэж байна. Төв аймаг нь 27 сумтай бөгөөд сум бүр онцлог брэнд бүтээгдэхүүнтэй. Тэртусмаа Төв аймаг нь хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүнээрээ алдартай.

“Төв нутгийн Алтан намар-2022* Төв аймагт үйлдвэрлэсэн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд ирснээр Төв нутгийн баялаг бүтээгчдийн үйлдвэрлэсэн аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн, төмс хүний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн, цагаан идээ, мах болон махан бүтээгдэхүүнийг үйлдвэрчийн гараас шууд худалдан авах боломжтой.

Үзэсгэлэн худалдаа: 2022 оны 10 дугаар сарын 07-09 өдрүүдэд Хан-Уул дүүрэг “Food city mall* худалдааны төвийн 3 дугаар давхар /Хүннү моллын замын эсрэг талд/ зохион байгуулагдана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)