Д.АМАРБАЯСГАЛАН: Дарханы арьс ширний үйлдвэрийг татан буулгаж Эмээлтэд шинээр барина

Admin | 2022-10-05


  Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Дарханы арьс ширний үйлдвэрийн талаар ЗГХГ-ын дарга Д.Амарбаясгалан “Өнгөрсөн хугацаанд төрийн дээд албан тушаал хашиж байсан хүн Засгийн газарт бүрэн бус худал мэдээллийг оруулж, шийдвэр гаргуулсан юм байсан.

Дарханы арьс ширний үйлдвэр байгуулах компани олон охин компани байгуулж, хөрөнгө завшсан учир АТГ-т шалгуулж байгаа. Эрх мэдлээ ашиглан Засгийн газар болон шат шатны байгууллагад нөлөөлсөн энэ хэрэг нь АТГ-т шалгуулж, эцэслэн шийдэгдэнэ гэдэгт итгэж байна.

Мөн Дарханы арьс шир боловсруулах төрийн, хувийн хоёр үйлдвэрийг хоёуланг нь татан буулгаад Эмээлтэд шинийг барина” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)