Жолооны ҮНЭМЛЭХГҮЙ түгжрэлийн САЙД

Admin | 2022-10-05


  Улсын нийслэл өргөжин тэлэхийн хэрээр автозамын түгжрэл толгойн өвчин болсоор байна. Энэ жилийн хувьд түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 320 тэрбум төгрөгийг баталсан бол 2023 онд 586 тэрбум болж өсөв. Төсөв нь нэмэгдэх тусам түгжрэл нэмэгдсээр байна.

Өнөөдөр нийслэлчүүд түгжрэл хариуцсан сайдтай болсны 36 дахь өдөр. Бодитой тоон судалгаагүй, хий хоосон агаарын зүйл ярьсаар 36 өдрийг үдэж. Сошиалаар ажлаа хийж ард иргэдээр тохуурхсаар л.

Тэрээр өөрийн твиттер, фейсбүүк хуудсаараа дамжуулан хэд хэдэн пост оруулсан нь иргэдийн эгдүүцлийг төрүүлэв.

Өнгөрсөн 9-р сарын 16-ны өдөр “Нийслэлийн цагдаагийн газарт ажиллаж, түгжрэлийг хэрхэн шийдэх талаар чиглэл өгч ажиллаа” гэх постыг цахим сүлжээнд байршуулав.

Есдүгээр сарын 20-ны өдөр "Буяны цуваа түгжрэлд нөлөөлдөг. Ламаас асуусан цагаар ихэвчлэн явагддаг, тэр нь түгжрэлийн оргил цагтай давхацдаг. Нэгдүгээр эмнэлгийн орчимд бөөгнөрөл үүсдэг. Буяны газрын удирдлагуудтай дараа уулзалт хийж ярилцахаар төлөвлөж байгаа" хэмээн жиргээд амжив.

Есдүгээр сарын 30-ны өдөр мэдэгдэл хийхдээ “Бид ирэх жил хийсэн ажлаа дүгнэхэд Э.Бат-Үүлээс илүү л гарсан байх болно” гэж мэдэгдэв.

Аравдугаар сарын 2-ны өдөр “Би үнэмлэхгүй. Өөрөөр хэлбэл жолоо барьдаггүй” гэв. Үүнээс үзэхэд өөрөө жолоо барьдаггүй, хотын хөдөлгөөнд биеэр оролцдоггүй гэх утгыг илэрхийлэв. Үнэмлэхгүй нь үнэн бол жолоо барьдаггүй эрхэм сайд түгжрэлийг бууруулах нь үлгэр болох нь тэр. Яаж ч бодсон өөрөө автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцдоггүй хүн түгжрэлийг бууруулах юм бэ. Анхны ч мэдэгдэхүүнгүй байна гэсэн үг биз дээ. Тэгэхээр бид түгжрэлээс сална гэж хэдэн тэрбумаар төсвөө нэмээд ч түгжрэлээс салж чадахгүй нь ойлгомжтой боллоо. Хэрэв үнэмлэхтэй хэр нь үнэмлэхгүй гэж, жолоо барьдаггүй гэж хэлсэн бол ард түмнийг тохуурхаж буй том доромжлол юм.

Улаанбаатар хот автозам дээрээ хоёр ч удаа тэг зогсолт хийж үзсэн. Одоо түгжрэлийн сайдтай боллоо гээд гавьсан юмгүй бараг орой болгон тэг зогсохын дайтай хэдэн цаг түгжирч байна. Өнөөдрийн байдлаар хөдөлгөөнд оролцож байгаа автомашины дундаж хурд 8-10 км/цаг гэсэн судалгаа байна. Энэ байдлаараа үргэлжилбэл тэг зогсолт хийх үзэгдэл хэвийн мэт үзэгдэл болох нь.

Сошиал орчинд ажиллах биш эцсийн бүлэгт түгжрэлийг бууруулах шийдвэртэй зоримог шийдвэрүүдийг гаргаж ажиллахгүй бол төсөв нэмэгдээд ч түгжрэл буурахгүй шүү Ж. Сүхбаатар сайд аа...?

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)