
Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд өнгөрсөн тавдугаар сарын 01-нээс эхлэн хэрэгжиж байгаа Эрт илрүүлэг, үзлэг оношилгооны явцын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Эрт илрүүлгийн үзлэгт есдүгээр сарын 29-ний байдлаар 354.141 иргэн хамрагдсанаас 44.4 хувь нь эрэгтэйчүүд, 55.6 хувь нь эмэгтэйчүүд байна. Байршлаар нь авч үзвэл 51 хувь нь Улаанбаатарт, 49.9 хувь нь орон нутагт байгаа бөгөөд улсын хэмжээнд үзлэг шинжилгээнд жигд хамрагдаж байна. Үзлэгт хамрагдсан иргэдийн 64.7 хувь нь 0-17 насныхан байгаа бол 35.3 хувь нь 18-аас дээш насны иргэд байна. Үзлэгт бүрэн хамрагдсан 314 мянган иргэнээс 189.106 сэжигтэй тохиолдол бүргэгдсэн. Сэжигтэй тохиолдлын 57.9 хувь нь эмэгтэйчүүд, 42.1 хувь нь эрэгтэйчүүд байна. Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр гарсан сэжигтэй, шаардлагатай тохиолдлуудыг лавлагаа шатны эмнэлгүүдэд онош тодруулах, баталгаажуулахаар хүргүүлж ажиллаж байна. 0-17 насны хүүхдийн үзлэгээр 90.384 өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 73 хувь нь шүд цоорох, 2.9 хувь нь шүдний гажиг, хоёр хувь нь хараа муудах эмгэг эзэлж байна. Гэв.