СУРВАЛЖИЛГА: 5000 төгрөгөөр хоолны мах авч хүрэх үү..?

Admin | 2022-10-09


  Бид иргэдийн худалдан авалт болон өргөн хэрэглээний барааны үнийг сурвалжлахаар "Хүчит шонхор" захыг зорьсон юм. Ингэхдээ 5000 болон 10000 төгрөгийн мөнгөн дэвсгэртээр ямар хэмжээний худалдан авалт хийж болохыг сурвалжиллаа.

"Хүчит шонхор" захын махны лангуун дээр үхрийн мах нэг кг нь 13000 төгрөг байсан ба 5000 төгрөгтөө үхрийн мах тааруулж авсан юм. 5000 төгрөгт 400 гр үхрийн мах чүү ай хүрэв. Цааш үлдсэн 10 мянган төгрөгөөрөө хүнсний гол хэрэглээ болох гурил, будаа, ургамлын тос авахаар явлаа. Тус тасагт хамгийн хямд ургамлын тос 8000 төгрөг байв. Үлдсэн 2000 төгрөгтөө нэг кг будаа авах гэсэн боловч хүрсэнгүй. Боломжит бараа нь 1 кг-ын гурил, жижиг савлагаатай гоймон л хүрэхээр байлаа.

Үзэх линк: https://fb.watch/g3cOd4Z50h/

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)