УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.10.10/ хуралдаж, Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг дагасан хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ.
Хурлаас гарсан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бүлгийн хурлаар Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөл, түүнийг дагаж орж ирсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүд дэмжлээ. Энэ долоо хоногийн мягмар гаригт Төсвийн байнгын хороо, пүрэв гаригт УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
Засгийн газраас өргөн барихдаа 2023 оны төсвийг дагаж нийт 102 хуулийн төсөл оруулж ирсэн. Үүнд, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Гүйцэтгэх засаглалын хяналтын тухай хууль гэсэн хоёр том хууль орж ирж байна. Эдгээр хуультай холбоотой 82 хууль дагалдаж орж ирсэн” гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 1 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14