
Цагдаагийн байгууллагаас Санхүүгийн зохицуулах хороо, Татварын ерөнхий газартай хамтран виртуал хөрөнгө гаргагч болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарын татвар төлөлттэй холбоотой болон залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулсан эсэхийг шалгаж байгаа талаар мэдээллээ.
Виртуал хөрөнгө буюу койн, токен шинээр гаргаж хөрөнгө төвлөрүүлсэн этгээдүүдтэй холбоотой хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Эх сурвалж: ЦЕГ