Цементийн зах зээлийн 20 орчим хувийг бүрдүүлдэг Хөтөлийн үйлдвэр тэг зогссон гэх мэдээлэл нийтийн дунд тархаад байгаа. Харин тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар үйлдвэр жигд, хэвийн ажиллаж байгаа, шаардлагатай засварын ажлууд бүрэн дууссан, Дарханы замд цементээ нийлүүлж эхэлсэн гэж мэдэгдээд буй.
Тэгвэл сэтгүүлч Ч.Лодойсамбуу Л.Наранбаатарыг үйлдвэрээ “албаар” эвдэлсэн гэж байр суурь илэрхийлсэнтэй холбогдуулан Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК-ийн захирал Л.Наранбаатар “Улаан бал”-ын Ч.Лодойсамбууг Хөтөлд ирж ярилцлахыг цахим хуудсаараа хуудсаараа дамжуулан урьжээ.
Тэрбээр “Ч.Лодойсамбуу маргааш нэвтрүүлэгт тань орж амжихгүй боллоо. УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга тэргүүтэй нийт долоон гишүүн Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК дээр ирж, таны яриад байгаа үйлдвэрээ эвдсэн гэх худал зүйлтэй газар дээр нь танилцах төлөвлөгөөг хүлээн авлаа. Ингэхэд та ч бас хотод өрөөнөөсөө гарч, манай үйлдвэрт газар дээрээс нь улаан микрофоноо гаргаад ярилцаж болно шүү дээ. Энд одоо ажил ид бужигнаж, үйлдвэрлэл хэвийн, Дарханы замын бүтээн байгуулалтад цементээ нийлүүлээд явж байгаа. Таныг хүлээн авахдаа манай 820 гаруй ажилтан таатай байх болно” гэжээ.
Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК-ийн захирал Л.Наранбаатар Улаанбаатарт ирж, “Улаан бал”-ын албан тасалгаанд очиж чадахгүй болсон нь УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин тэргүүтэй УИХ-ын гишүүд энэ сарын 10-11-нд Төв, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн өмчийн оролцоотой томоохон үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцахтай холбоотой юм байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Онцгой байдлын алба хаагчдыг төрийн...
tentsver.mn | 4 цагийн өмнө
“Нээлттэй ирээдүй” арга хэмжээ Дархан, Эрдэнэт, Хөвсгөл айма...
tentsver.mn | 22 цагийн өмнө
Г.БАТМӨНХ: Энэ сард 200 гаруй сая төгрөгийн гурилын импортын...
tentsver.mn | 2024-05-16
Сэргээгдэх эрчим хүчний туршилт, судалгааны лаборатори байгу...
tentsver.mn | 2024-05-15
Women Owned: Олон улсад эмэгтэйчүүдийн бизнесийг хэрхэн дэмж...
tentsver.mn | 2024-05-14
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Ц.ГАНЗОРИГ: Хоёр жилийн дараа анхны жуулчин Дани улсаас ирлэ...
tentsver.mn | 2 Жилийн өмнө