Japan Airlines компанийн удирдлагууд айлчиллаа

Admin | 2022-10-10


 Хатагтай Накано Хошико /JAL Борлуулалт хариуцсан гүйцэтгэх захирал/, Терао Ёшино /JAL Гадаад борлуулалтын газрын захирал/, Шимизү Торү /JAL Гадаад борлуулалтын газрын ахлах менежер/ нар Монгол Улсад Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын урилгаар хүрэлцэн ирж ажиллаж байна.

 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан Япон Улсад айлчлал хийсэн бөгөөд айлчлалын хөндөгдсөн асуудлуудын нэг нь Japan Airlines компанийн нислэгийг Монгол Улс руу хийх байсан бол өнөөдөр биелэлээ олж тус компанийн удирдлагууд хүрэлцэн ирээд байна. Аялал жуулчлалын бодлогын нэг нь агаарын тээврийн либералчлал билээ. Өнөөдрийн уулзалтаас олон шийдлүүдийг гаргаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)