
Нийтийн тээврийн хэрэгслээр өдөрт 105 чиглэлд 961 автобусаар 502.000 зорчигч үйлчлүүлдэг байна.
Нийт автобусны 59.2 хувь нь 10-аас дээш жил, 18.3 хувь нь 9-10 жил, 12.8 хувь нь 6-8 жил, 9.1 хувь нь 1-5 жил үйлчилгээнд явж байгаа аж. Сүүлийн 12 жилийн хугацаанд парк шинэчлэл огт хийгдээгүй юм.
Харин нийт зорчигчдын 30.6 хувь нь Энхтайвны өргөн чөлөөгөөр зорчдог байна.