Хөх хот, Улаанхот, Хөлөнбуйр хотод хөл хорио тогтоов

Admin | 2022-10-11


Өнгөрөгч амралтын өдрүүдэд Өвөр Монголд 637 шинэ шинж тэмдэггүй тохиолдол бүртгэгджээ. 

Энэ сарын 16-нд болох Хятадын Коммунист намын их хурлыг саадгүй зохион байгуулахын тулд  эрх баригчид Хөх хот, Улаанхот, Хөлөнбуйр хотын олон хэсгийг хааж, Бугат, Чифэн хотод олон нийтийг хамарсан шинжилгээ явуулж, хорио цээрийн хамгаалалт хийж байна.

Хөх хотод 2400 ортой Фанкан буюу түр эмнэлэг ашиглалтад ороод байгаа гэнэ. Засгийн газар мөн хоёр эмнэлгийг эрүүл мэндийн шар, улаан кодтой хүмүүсийг эмчлэхээр болсон байна.

Зөвхөн ногоон эрүүл мэндийн кодтой хүмүүс л Ковид бодлогын дагуу хөл хорионд орохгүй байх боломжтой гэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)