Самарт яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг зогсоожээ

Admin | 2022-10-11


Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих багийн “Гурван шар” гэдэг газар самар түүхээр явсан найман иргэний нэг нь сураггүй алга болжээ. Иргэн Ө өнгөрөгч есдүгээр сарын 30-ны өдрийн 02:00 цагаас хойш сураггүй алга болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагаас энэ сарын 6-ны 12:20 цаг хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн Алтанбулаг сумын харьяат иргэн Ө /43 настай, эрэгтэй/-ыг 10.10-ны өдрийн 07:30 цагаас 17:00 цаг хүртэл Оргих багийн Гурван шар гэдэг газраас баруун зүгт Нарангийн даваа гэдэг газар хүртэл 25 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоожээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)