“Улны айл” хэмээн иргэдээ доромжилсон Хатан ижий гишүүн маань ам нээх болгондоо асуудал ордог боллоо. Өнөөдрийн Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр "улны айл" гэж хэлсэн үгэндээ тэрээр тайлбар хийх үеэрээ мөн л үгийн алдаа юу, угаас зориуд тэгж хэлэв үү гэлтэй “Үг хөөхөөр, үхэр хөө” гэж хэлэн олны эгдүүцлийг төрүүлж эхэллээ.
Тэрээр “Одоо энэ улны айл гэдгээр их хөөцөлдөж байна. Энэ ул гэдэг үг Д.Сарангэрэлтэй хамт яамнаас явсан. Та бүхэн айлтгүй. Гэхдээ айл нь үлдсэн. Тэрийг мартаж болохгүй. Энэ айлууд руугаа очиж үзэх хэрэгтэй. Дэнгийн эрвээхий шиг дээгүүр нисч болохгүй. Махан хоол идэхийн тулд сургуульдаа явж байгаа гэх хүүхэд байна. Энд хэдэн хүүхэд, хэдэн ахмад гол зогоож байна вэ. Манай дэд сайд яамныхан ул гэдэг үг хэрэглэдэггүй гэж хэлээд зогсч буй. Гэтэл яамны ажил хариуцсан хүмүүс 2008 оноос энэ үгийг хэрэглэж, судалгаанд ашигласан гэдгийг хэд хэдэн дарга нар хэлж байгаа. Үүнийг мэдэхгүй явна гэдэг гутамшиг. Энэ үгийг хэлсэн хүмүүсийг буруутгахгүйгээр баярлах ёстой. Халамжийн ажилтнууд амжиргааны түвшин шугамнаас доогуур байгаа айлуудаа арга буюу ингэж нэрлэдэг. Энэ үгийг төрийн түвшинд хүргэхгүй, айлуудаараа очихгүй үгээр хөөцөлдөж байна. Монголчууд "Үг хөөхөөр үхэр хөө" гэдэг. Дэд сайд олон хүнийг зовоохоо зогсоо" гэв.
Энэхүү тайлбарыг сонссон иргэд сошиал орчинд “Улны айлаас үхэр Монгол руу шилжив үү?” гэх мэтээр түүнд дургүйцлээ илэрхийлсээр байна.
Өөрөө унасан хүүхэд уйлдаг юмдаа эрхэм гишүүнээ?
Д.ЦЭГЦ
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 1 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14