Монгол Улсад анх удаа зохиогдож байгаа Уул уурхайн 7 хоногийн хүрээнд “Mongolia Mining-2022” олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн Улаанбаатар хотноо “Стэп Арена” ордонд Лхагва гаригт нээгдлээ. 2022 оны 09 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд гурван өдрийн турш үргэлжлэх үзэсгэлэнд компаниуд уул уурхайн салбарт дэлхийд тэргүүлэх технологи, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна.
Мөн эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол улсад хэрэгжих уул уурхай дэд бүтцийн төслүүд сэдвээр төрөл бүрийн семинарууд, тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолтууд өдөр бүр зохион байгуулагдах юм.