Баяжуулах үйлдвэр ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Admin | 2022-05-15


  Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан Баяжуулах үйлдвэрийн захиргаанаас ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх уулзалт өдөрлөгийг Соёл, урлагийн цогцолборын Их танхимд зохион байгууллаа. Одоогийн байдлаар Баяжуулах үйлдвэр 1200-аад ажилтантай, нийт ажилтных нь 71 хувийг эрэгтэйчүүд, 29 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан тус цехээс гавьяаны амралтдаа гарсан 500-аад ахмадад хүндэтгэл үзүүлж, залуучуудынхаа урлагийн тоглолтыг толилуулав. Түүнчлэн ажилчдынхаа идэвх оролцоог байнга дэмжиж, нийгмийн хэрэгцээ шаардлагыг нь биелүүлж ирсэн Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон ахмад ажилтнуудад фабрикийн өнөөгийн үйл ажиллагаа болон ирээдүйн хөгжлийн талаар мэдээлэл хийв.  Энэ үеэр залуу насаа үйлдвэрийнхээ хөгжил дэвшилд зориулж, эдүгээ гавьяаны амралтдаа гарсан ахмадуудад үйлдвэрийн өнөөдрийн болон ирээдүйн талаар тодорхой мэдээлэл өгсөнд талархаж байгаагаа Ахмадын нэгдсэн зөвлөлийн дарга Д.Байгал онцолсон. Тэрээр, ахмад үеийнхэнтэйгээ эргэх холбоотой ажиллаж буй Баяжуулах үйлдвэрийн тэргүүн туршлагыг бусад цех, нэгж өртөөлөн, үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл танилцуулга хийнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)