“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын энэ жилийн мод тариалалт эхэллээ. Өнөөдөр Соёл, урлагийн цогцолборын ажилтан, уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ Баян-Өндөр уулын Хүрэн булгийн аманд улиас тарьсан бол Спорт цогцолбор, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хамт олон нийгмийн цехүүдээ уриалан “Ногоон төгөл” төслийн талбайд монос суулгасан юм. Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийнхэн энэ сарын 17, 18-нд Баян-Өндөр уулын бэлд 300 улиас, “Ногоон төгөл”-ийн талбайд 200 монос тарихаар төлөвлөжээ. Ингэснээр, Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд Баян-Өндөр уулын Хүрэн булгийн аманд 2430 мод, “Ногоон төгөл” төслийн талбайд 15 мянган мод тарьж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт ор...
tentsver.mn | 5 цагийн өмнө
Улс төр
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруу...
tentsver.mn | 14 цагийн өмнө