Бүтээн байгуулалтууд төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно

Admin | 2022-05-05


 Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт хийгдэж буй  4-р шугамыг өргөтгөж, шинэчлэх ажил 85-90 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоо гаднах болон дотоод цахилгаан хангамжийн монтаж хийгдэж байгаа бол үндсэн тоног төхөөрөмжүүд угсрагдаж дуусжээ. Энэ сарын дундуур хамтрагч компанийн мэргэжилтнүүд ирж, угсралт тохируулга хийх юм байна. Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл ашиглалтад орсноор жилд 100 мянган тонн зэсийн баяжмал буюу өнөөгийн дүнгээр тооцвол 600 орчим тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ. 

      Харин Хам баяжуулалтын 5 дугаар секцийн өргөтгөл хэвийн үргэлжилж буй ч бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай 21 авто машин ачаа хил дээр саатаад байгаа аж. Үүнийг шуурхай шийдвэрлэхээр үйлдвэр болон төр засгийн холбогдох байгууллага, мэргэжилтнүүд анхаарал тавьж ажиллаж буй бөгөөд бараа материалыг хүлээж авснаар 2 сарын хугацаанд угсралт хийж дуусгахаар төлөвлөж байна. Баяжуулах үйлдвэрийн хэмжээнд өрнөж буй дээрх томоохон бүтээн байгуулалтын ажлууд, төлөвлөсөн хугацаандаа дуусаж, энэ онд ашиглалтад орно гэдгийг цехийн дарга М.Отгон ярилаа. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)