Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй гаалийн шинэчлэлийн хүрээнд уул уурхайн экспортын бүтээгдэхүүн болон хилээр нэвтрэх бараанд тавих хяналтыг сайжруулах, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх, гадаад худалдаа эрхлэгчдийн зардлыг бууруулах зорилгоор хяналт, шалгалтын тоног төхөөрөмжийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж байна. Энэ хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т БНХАУ-д үйлдвэрлэсэн SAHARA маркийн зэсийн баяжмалаас автоматаар дээж авагч, ХБНГУ-ын “J&C Бахманн” компанид үйлдвэрлэсэн TEXAS x-ray рентген флуоресцензийн шинжилгээний багаж шинээр суурилуулснаар экспортод ачигдаж буй зэсийн баяжмалын хяналтын дээж авалт болон элементийн шинжилгээг газар дээр нь шуурхай гүйцэтгэх боломж бүрдлээ. Улсын төсвийн хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн хяналтын иж бүрэн систем ашиглалтад орсноор зэсийн баяжмалын дээж авч шинжлэх үйл ажиллагаа бодитой, шуурхай болж, гаалийн хяналт шалгалт сайжрахын зэрэгцээ үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд дэм үзүүлэх давуу талтай, гэж Гаалийн төв лабораторийн дарга С.Цэрэнчимэд ярилаа.
Гаалийн Ерөнхий газрын Орхон аймаг дахь гаалийн лаборатори болон энэхүү хяналтын систем бүхэлдээ ашиглалтад орсноор экспортын бүтээгдэхүүний агуулга тодорхойлох, гаалийн төв лабораторийн дүгнэлт гарах, гаалийн бүрдүүлэлт хийх хугацаа багасаж, үр дүнг гаалийн хяналтад ашиглах тогтолцоо бүрдэх юм.
Зэсийн баяжмалын хяналт, шинжилгээний энэхүү иж бүрэн тоног төхөөрөмжийг анх удаа Эрдэнэт үйлдвэрт суурилуулсан бөгөөд удахгүй Оюутолгойн зэсийн баяжмалын “урсгал”-д тавихаар төлөвлөжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө