Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг 6-р сарын 15-аас эхэлнэ. Үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн ажилтнууд өмнө нь үзлэг шинжилгээнд хамрагдахдаа багцаа өөрөө сонгодог байсан бол энэ удаа өмнөх жилүүдийн үзлэгийн дүгнэлтэд үндэслэсэн, цехийн эмчийн зөвлөмжийн дагуу эрүүл мэндийн үзлэгийн багцаа сонгож үйлчлүүлэхээр болсон байна. Түүнээс гадна уурхайчдын өмнөх жилийн эрүүл мэндийн үзлэгийн дүгнэлтэд дүн шинжилгээ хийж, зонхилж буй өвчлөлтэй уялдуулан шинэ багцууд гаргажээ. “Эрдэнэт медикал” эмнэлэг Эрдэнэт үйлдвэрийн харьяанд орж, төрийн өмчит төрөлжсөн эмнэлэг болсонтой холбогдуулан эмчийн хяналтад байдаг, онцгой анхаарах шаардлагатай, суурь өвчтэй ажилтнуудын эмчилгээний хяналт дээр хамтарч ажиллах саналыг “Эрдэнэт” сувиллын цогцолбороос тавьжээ.
Түүнээс гадна ажилтнуудын 2021 оны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг “Эрдэнэт медикал” эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой хоёр сар завсарлаад саяхнаас үргэлжилж байна. МШӨ-ний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэдийн үзлэг орон нутагт тавдугаар сарын 30-аас эхлэх учраас энэ үзлэгт бэлтгэх үүднээс МШӨ-ний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг түрүүлж дуусгалаа гэж “Эрдэнэт” сувиллын цогцолборын статистикч эмч Ж.Эрдэнэчимэг мэдээллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө