Автотээврийн цех хүүхдийн баярыг нэрэмжит талбайдаа зохион байгуулна

Admin | 2022-05-24


  Эрдэнэт үйлдвэрийн Автотээврийн цехийн Залуучуудын холбоо Эрдэнэт хотын Соёл, амралтын хүрээлэнд өөрийн хариуцсан талбайтай болжээ. Эрдэнэтчүүд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо очиж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг, соёл, спортын үйл ажиллагаа зохион байгуулах цогц орчин бүрдсэн тус хүрээлэнд Автотээврийн цехийн залуус хариуцан авсан газраа өөрсдийн хүчээр тохижуулан, жил бүр сэргээн засварлах санаачилга гаргасан нь дэмжигдсэн байна. 

Хот хооронд зорчих төв зам дагуу байрлалтай учраас орон нутгийн зорчигчид, аялж яваа жуулчид үзэж танилцан, үдэлж амраад гардагтай холбогдуулан үйлдвэрээ сурталчлах нэгэн боломж гэж залуус харжээ. Залуус нэрэмжит талбайдаа явган хүний зам тавих, бутлаг мод тарих зэрэг эхний ээлжийн тохижилтын ажлаа энэ зун хийх бөгөөд ирэх онд бүрэн тохижуулах бүтээн байгуулалт хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна, гэж АТЦ-ийн Залуучуудын холбооны Тэргүүн Б.Чинзориг ярилаа. Автотээврийн цехийнхэн “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг нэрэмжит талбайдаа тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэж байна. Цехийн дэргэдэх олон нийтийн байгууллагууд хамтран, 1300 хүүхдийн дунд Эрдэнэсийн тээвэрчдийн хүүхдийн баярын цогц үйл ажиллагааг энэ сарын 29, 31-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)