Өнгөрсөн долоо хоногт АТГ-т ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 44 гомдол иржээ    

Admin | 2021-12-28


Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс  арванхоёрдугаар сарын 20-24-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 232 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 143 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 89 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийн хянаж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 44 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 11 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 53 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 10 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 43 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)