Х.НЯМБААТАР: Осол гаргасан Ч.М-г яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэнэ

Admin | 2022-10-18


  Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны хойд замд 18 цаг 46 минутын орчимд Toyota Landcruiser-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь замын эсрэг урсгал руу сөрж нийт 7 автомашины мөргөсөн бөгөөд явган хүний замаар явж байсан явган зорчигч “С” /12 настай, эмэгтэй/, “Э”/12 настай, эмэгтэй/ нарыг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг гарсан. 

Тээврийн цагдаагийн албанаас тус автомашиныг жолоодож явсан эмэгтэй М нь жолоодох эрхгүй байсныг мэдээлсэн. Осолд өртөж гэмтэл авсан 12 настай охин ГССҮТ-д эмчлэгдэж байгаа. Тэгвэл осол гаргасан тухайн иргэнийг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэх саналыг прокурорт хүргүүлж байгаа гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өөрийн цахим хуудаснаа мэдээллээд байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)