Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэгнэ: Өнөөдөр бид 2023 оны улсын төсвийг ярих гэж байна. 2023 оны төсөв хоёр зүйлээрээ онцлог. Нэгдүгээрт, цар тахлын дөнгөж дараах үеийн эдийн засагтай холбоотой төсөөллийг анх удаа хийх боломж бүрдсэнээрээ онцлог. Хоёрдугаарт, ОХУ, Украины зэвсэгт мөргөлдөөн, дайнтай холбоотой нөхцөл байдал цаашид хэрхэн сунжрах вэ гэдэг нь тодорхойгүй нөхцөл дундуур 2023 оны төсвийг өргөн барилаа.
2022 оын төсөв бүхэлдээ цар тахлын хүндрэлийг Монгол Улс даван туулахад чиглэгдэж байсан бол 2023 оны төсөв Монгол Улсын эдийн засгийн макро тэнцвэрийг хангах зорилготой. Эдийн засгийн макро тэнцвэр гэж юу вэ. Эрдэмтэн судлаачид олон талаас нь ярьдаг. Иргэд ч өөр өөр өнцгөөс хүлээж авч, ойлгодог. Хамгийн энгийнээр тайлбарлавал Монгол Улсын эдийн засгийн өсөлт тогтвортой 5-6 хувь байх ёстой. Энэ тоон дээр тулгуурлаж аж, ахуйн нэгжүүд маань төлөвлөлтөө хийдэг. Энэ тоо их өндөр, 10-аас дээш байвал Монгол Улсын эдийн засаг багтааж дийлэхгүй. Айлаар бол Монгол Улс 40 орчим их наяд төгрөг жилдээ үйлдвэрлэдэг улс. Үүний дөрөвний нэг орчим нь Монгол Улсын төсөв байдаг гэж ойлгож болно. Тийм учраас монголчууд бид цаашдаа 10-15 жил Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 5-6 хувь дээр, бүр чадвал 7-8 хувиас хэтрүүлэхгүйгээр тогтвортой, удаан барих гэдгийг макро эдийн засгийн тэнцвэрийн нэг том хэсэг гэж үзнэ. Өсөлтийн ерөнхий чиг хандлага сайн байгаа тохиолдолд олон улсын хөрөнгө оруулагчид “Монгол Улс тогтвортой хөгжиж байна. Тийм учраас хөрөнгө оруулахад таатай” гэж үзнэ. Аж, ахуйн нэгжүүд Монгол Улсын эдийн засаг өсөж байна. Тийм учраас зээл аваад хөрөнгө оруулалт хийхэд боломжтой” гэж үзнэ. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын эдийн засаг гэнэт өсөөд, гэнэт хасах руу ороод, бүр тэг болоод, заримдаа савлаад байсан учраас урт хугацааны төлөвлөлт хийх боломжгүй. Мөнгөө оруулбал шатчих ч юм уу, хөрөнгө оруулалт хийх гэхээр ирэх жил нь ямар ч байх юм бүү мэд болчихдог.
Тийм учраас эдийн засгийн макро тэнцвэрийг хангана гэдэг нь бид ирэх жил өсөлтийг таван хувь дээр аваачна гэсэн үг.
Ингээд 2023 оны төсвийг товчоор дүгнэж хэлбэл, эдийн засгийг тогтворжуулах, төсвийн сахилга батыг бүх түвшинд хэрэгжүүлэх төсөв байх учиртай гэж Ерөнхий сайдын хувьд, Засгийн газрын тэрүүний хувьд үзэж байна. Олон нийт, эрдэмтэн, эрхэм судлаачид та бүхэн илүү их хэлэлцэж, илүү их шүүмжилж 2023 оны төсвийг илүү сайжруулан батлахад дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Олон жилийн хугацаанд засаж чадаагүй томоохон реформыг хийж Монгол Улсын ерөнхий трэндийг өсөлт рүү, зөв зүйл рүү, зөв чиг баримтлал руу урт хугацаанд чиглэхэд дэмжинэ гэдэгт, дэмжлэг болно гэдэгт туйлын их итгэлтэй байна. Мэдээж, реформ заримдаа давс мэт байдаг. Бид хийх ёстой. Яагаад гэвэл, дараа дараагийн Засгийн газар, Ерөнхий сайд илүү сайн түвшинд ажиллахын тулд бид өнөөдөр өвдөлт өгөх учиртай. Баярлалаа гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14