УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хэлэлцэх асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Ирэх оны төсвийн төсөлд олон нийтийн санал авсанд талархалтай байна. Үүнээс гадна 500 гаруй иргэдийн гарын үсэг санал надад ирсэн юм. Энэ нь 2017 оны 199 дүгээр тогтоолоор батласан Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх журам бий. Энэ журмын дагуу нийслэл, аймаг гээд 10 мянгаас дээш хүн амтай гэр хорооллын айлуудын шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлдэг. Гэтэл Эрчим хүчний сайдын багцаас 2023 оны төсөвт энэ төсөв хасагдаад орж ирсэн байна. Үүнд төсвийн байнгын хорооынхон анхаарал хандуулмаар байна. Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд эрчим хүчний хөнгөлөлтийг цуцалж болохгүй. Энэ хэвээр явбал 199 дүгээр тогтоол хүчингүй болно. Агаарын хэм 12,13 хэм дулаан байхад утаа аль хэдийн гэр хороолол гэлтгүй Зайсанд хүртэл үнэртээд эхэлсэн байна" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14