Эрх баригч консерватив намынхаа нэр хүндийг сүүлийн долоо хоногийн хугацаанд түүхэнд байгаагүй доод хэмжээнд унагасан Их Британийн Ерөнхий сайд Лиз Трасс огцрох өргөдлөө өгчээ.
Ингэснээр тэрээр Их Британийн түүхэнд хамгийн богино хугацаанд ерөнхий сайдаар ажилласан хүн боллоо. Лиз Трасс засгийн эрхийг ердөө 45 хоног барьсан юм. Түүний өмнө Жорж Каннинг 1827 онд таалал төгсөх хүртлээ 119 хоног ерөнхий сайдаар ажиллаж байжээ.
Өнгөрсөн долоо хоногт огцорсон Сангийн сайд асан Квази Квартенгийн хамтаар Лиз Трассын боловсруулсан татварын бодлого нь олны шүүмжлэлд өртөж хөрөнгө оруулагчдыг үргээхэд хүргэсэн.
Тус бодлогоор чинээлэг хүмүүсийн татварыг бууруулж, эдийн засгийг сэргээхийн тулд төсвөөс хэтэрсэн их хэмжээний мөнгө зарцуулахаа танилцуулсан юм. Гэвч их мөнгийг хаанаас, хэрхэн олохоо танилцуулж чадаагүй энэ төлөвлөгөөнөөсөө эцэст нь татгалзахад хүрсэн. Үүнээс болж намынх нь нөхөд түүнийг улс орныг удирдах чадваргүй гэж үзэн огцрохыг шаардаж байсан юм.
Засгийн эрхийг барих 45 хоногийн хугацаанд нь түүний танхимын хоёр ч сайд огцорсон.
Лиз Трасс огцрох албан ёсны мэдэгдэлдээ “Эдийн засаг, улс төрийн тогтворгүй хүнд нөхцөлд би энэ албан тушаалд очсон. Путины Украинд явуулж буй дайн манай дэлхийн аюулгүй байдалд ноцтой заналхийлж байна. Манай улс эдийн засгийн бага өсөлтийг хэтэрхий удаан тэслээ. Энэ бүхнийг өөрчлөхөөр би консерватив намаас сонгогдож, үндэсний даатгалын шимтгэлийг багасган, бага татвартай, хурдацтай өсөлттэй эдийн засгийн бодлогыг танилцуулсан. Гэхдээ үүсээд буй нөхцөл байдлыг харгалзан үүргээ гүйцэтгэж чадахгүй болсноо хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14