МАН-ын Удирдах Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хурлаас гаргасан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр "МАН-ын УЗ-ийн хурлаар ХНХ-ын сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэр дэвшүүлсэн. УЗ-ийн гишүүд бүрэн дэмжлээ. Тэрбээр төрийн ажлын дадлага туршлагатай. Тийм учраас ХНХЯ-ыг энэ хүнд нөхцөлд удирдаад явах чадвартай гэж үзэж байна.
Засгийн газрын тухай хуульд сайд чөлөөлөгдсөнөөс хойш 15 хоногийн дотор томилох хуультай. Энэ хуулийн дагуу өнөөдөрт нь багтаана. Боомт хариуцсан болон хэд хэдэн сайд нарын асуудал бий. Үүнийг төсвийг хэлэлцсэний дараа авч хэлэлцэнэ. Нөгөө талаасаа Боомт хариуцсан сайдын төсвийн асуудал ирэх оны төсөвт суугаагүй. Тийм учраас энэ асуудлыг арванхоёрдугаар болон нэгдүгээр сард ярих байх гэж бодож байна" гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14