Д.ТОГТОХСҮРЭН: Боловсролын багц хуулийн явц, Боловсролын ерөнхий хуулийг концепци тус бүрээр нь хэлэлцэж, шийдвэр гаргалаа

Admin | 2022-10-23


УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж дараах хоёр асуудыг хэлэлцжээ. Энэ талаар бүлэг ээлжит мэдээллийг хийлээ. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Нэгдүгээрт УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн өргөн барьсан Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар хэлэлцсэн байна. Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй овоолгыг ашиглахтай холбоотой асуудалд УИХ-аас тогтоол гаргах шаардлагагүй гэж үзлээ. Ингэхдээ Засгийн газар өөрийнхөө хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн байна. Хоёрдугаарт Боловсролын ерөнхий хуулийн төслийг бүлгийн хуралдаанаар мөн хэлэлцсэн. Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ шийдвэрлэсэн. Иймд Боловсролын багц хуулийн явц, Боловсролын ерөнхий хуулийг концепци тус бүрээр нь бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Тухайлбал, ажлын хэсгийг шинэчлэн баталсан. Олон дэд ажлын хэсгүүдийг татан буулгаж, нэг ажлын хэсгээр ажиллахаар болсон. Мөн Судалгааны их сургуулийг Их, дээд сургуулийн хуультай нэгтгэх, Хүмүүнлэг боловсролын хуулийг Ерөнхий боловсролын хуультай нэгтгэх нь зүйтэй гэж үзлээ. Хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар батлахаар ажиллан" гэв. Түүнчлэн УИх-ын дэд даргын асуудлыг ирэх хурлаараа хэлэлцэх талаар дурдав.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)