И.МӨНХЖАРГАЛ: Бид эрх баригч намтай хамтарч ажиллахгүй

Admin | 2 Жилийн өмнө


  Ардчилсан намын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал “Аравдугаар сарын 18-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ дахь Монгол ардын намын бүлэгт цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх тухай албан шаардлага хүргүүлсэн. Шаардлагын хариуд манай намтай хамтран ажиллах ажлын хэсэг байгуулах талаар мэдэгдэл ирүүлсэн байна. Бид хамтран ажиллахгүй. Учир нь цалин тэтгэвэр тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулна гэж Монгол Ардын нам мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ийнхүү өөрийн намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд манай намтай хамтран ажиллахыг хүсч байна. Нөгөө талаар бидний тавьсан шаардлагыг хэрэгжүүлэхийн оронд бидэнд дахин шаардлага хүргүүлж байна" гэлээ. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)