ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ: Хөрсөө алдаж байна гэдэг тусгаар тогтнолоо алдаж буйтай агаар нэг

Admin | 2021-12-29


Өнөөдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 110 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын Хүндэтгэлийн чуулган хуралдлаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрээр “Монголын газар нутгийн 70 гаруй хувь нь ямар нэг хэлбэрээр цөлжилтөд өртөөд байна. 40 гаруй хувь нь буюу манай газар нутгийн тэн хагас нь хүнд болон нэн хүнд хэлбэрийн цөлжилттэй байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. Энэ нь манай улсад төдийгүй бүс нутгийн хэмжээнд нөлөөлж байна. Хөрсөө алдаж байна гэдэг тусгаар тогтнолоо алдаж буйтай агаар нэг. Иймд Ерөнхийлөгч миний бие тэрбум мод аяныг эхлүүлсэн. Монгол хүн бүр гар бие, сэтгэл зүрхээрээ оролцох хэрэгтэй” гэсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)