Н.БОЛДБААТАР: ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нь сөрөг хүчнээ хагаралтай харагдуулж илт доромжилж байна

Admin | 2022-10-26


Ардчилсан Залуучуудын Холбооноос Авлигатай Тэмцэх газарт шаардлага хүргүүлж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус шаардлагын тухай Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Н.Болдбаатар: Эрх баригч намын зарим өндөр албан тушаалтны хууль бус үйлдэл болон бусад нөхцөл байдалд дүгнэлт хийж таван санал бүхий шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн. 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаас шаардлагад дурдагдсан С.Эрдэнэтэй холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулах замаар хамтран ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Ажлын хэсэгт орж ажиллах албан тушаалтны нэрсийг ирүүлнэ үү хэмээх агуулгатай шаардлагын хариу ирсэн. Гэхдээ тэрбээр энэ сарын 21-ний өдөр дээрхтэй адил бичвэрийг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал танаа хэмээгээд албан ёсны тамга, гэрчилгээгүй, Ардчилсан намыг төлөөлөх эрхгүй этгээдэд албан бичиг хүргүүлсэн юм.

 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн гаргасан энэ үйлдэл нь Монгол Улсын хууль тогтоомжийг илтэд зөрчсөн, Ардчилсан намын үйл ажиллагааг илтэд басан доромжилсон, сөрөг хүчнээ үл хүндэтгэсэн, хагаралтай харагдуулах гэсэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буй үйлдэл гэж бид үзэж байна. 

Иймд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн Эрүүгийн хуулийн 22.1.3-д заагдсан гэмт хэргийн хэв шинжийг агуулсан үйлдлийг хянан шалгаж, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэсэн албан бичгийг АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваад өгч байна" гэв. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)