Гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн зарим хүмүүсийн нэр, албан тушаалыг дурдахгүй байх шаардлага тавьсан

Admin | 2022-10-27


  ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр "Гадаадын хөрөнгө оруулагчид"-ын эрх ашигийг хамгаалах асуудлаар хэвлэлийн бага хурал хийж байна. Хуралдаанаар Гадаадын хөрөнгө оруулагчдыг “дээрэмдсэн“ Ерөнхий прокурор, Тагнуулын даргаар ажиллаж байсан хүмүүсийг олон нийтэд ил болгоно гэсэн юм.

Тэрбээр "Авлигатай тэмцэх ажлын хэсэг байгуулагдаад жил болж байна. Энэ хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах талаар ажил болгож олон зүйлийг хийлээ. Гадаадын хөрөнгө оруулалтын эрх ашгийг хөндсөн хэргүүдийн талаар мэдээлэл ирүүлэхийг холбогдох газруудаас хүсэхэд АТГ-аас таван хэрэг, ЦЕГ-аас 50 гаруй хэрэг ирсэн. 

Харин прокурорын байгууллагаас хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа тул мэдээлэл өгөхөөс татгалзсан ч саяхан буюу 30 минутын өмнө тус байгууллагатай зөвшилцсөнөөр хүний нэр, байгууллагын нэрийг бүтэн хэлэхгүйгээр зөвшөөрөгдсөн хүрээнд явцын мэдээллийг өгөхөөр боллоо" гэлээ. 

Хурлаас гарсан мэдээллийг бид эргэн мэдээлнэ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)