Х.НЯМБААТАР: О:Болд нь Японы иргэнтэй хамтарч ББСБ байгуулна гэж 4.2 тэрбум төгрөг залилсан

Admin | 2022-10-27


ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийж буй. 

Тэрбээр, Гадаадын иргэнийг залилсантай холбоотой АТГ-аас 5, ЦЕГ-аас 50 гаруй хэргийн танилцуулга ирсэн. Шүүхээс шийдвэрлэгдсэн хэргийн талаар дурдахад Япон улсын иргэн Такахама Киничигийн хөрөнгө оруулалтаар Монгол Улсын иргэн О.Болд ББСБ байгуулж хамтран ажиллахаар тохиролцож компани байгуулсан. Гэвч Япон улсын иргэнээс 4.2 тэрбум төгрөг залилсан. Энэ хэргийг 2018 онд нээж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээр 2022 оны тавдугаар сард хэлэлцэж, шүүхээс О.Болдод зургаан жилийн хорих ял оногдуулсан гэв.   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)