Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамнаас гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хохироосон хэргүүдийн талаар танилцуулж байна.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Монгол Улсын иргэн Н.Гочоосүрэн нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авч, Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Палас" зочид буудлын 609 тоот өрөөнд байрлаж байсан Япон улсын иргэн, "Суруга Монгол" корпорацын гүйцэтгэх захирал асан Хара Цүнэякигийн орны матрасны дор мансууруулах бодис байрлуулж, бусдыг зохион байгуулалттайгаар гэмт хэрэгт гүтгэсэн.
Энэ хэрэг 2012 онд үйлдэгдсэн.
"Суруга Монгол"-ын гүйцэтгэх захирал нь 70 гаруй настай хүн байсан. Түүнийг нас барсан гэх мэдээлэл авсан. Хууль сахиулах байгууллагынхан түүний хүүхдийг нь хохирогчоор татахаар ажиллаж байна" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 4 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14