Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар нийтийн сонсголыг хийж байна. Нийт 18 оролцогч бүртгүүлж, 10 оролцогч ирсэн байна. Мөн Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл, Д.Ганбат нар оролцож байна.
ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа “ХЭҮК-ын одоогийн бүрэлдэхүүн бүрэн эрхээ хэрэгжүүлээд 13 сар өнгөрсөн байна. Энэ хугацаанд нийслэл хот, хөдөө орон нутагт зохион байгуулсан жагсаал цуглаан, суулт, өлсгөлөн зэрэг нийтийн эзэмшлийн талбайд үзэл бодлоо илэрхийлсэн 30 гаруй арга хэмжээ, жагсагчид хууль сахиулагчдын хооронд өрнөсөн зөрчил маргаантай асуудлыг ХЭҮК-ын гишүүд өөрсдийн санаачилгаар болон иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу хянаж, ойроос ажигласан. Ингэхдээ тодорхой үйл явдалд хууль зүйн дүн шинжилгээ хийхийн зэрэгцээ үйл явдлыг үзэгдэл болох талаас нь тогтолцооны хувьд дүгнэхийг зорьсон. Монгол Улсад тайван жагсаал цуглаан хийх суурь шалтгаан хэврэг байгаа шалтгаан нь ялангуяа улс төрийн шинжтэй, төрийн бодлого үйл ажиллагааг шүүмжилсэн жагсаал цуглаанаас жийрхэх, цэрвэх, төрийн албан хаагчийн нийгмийн хандлага гэж үзсэн. Зүй нь ардчилсан улсын нийгмийн амьдралын хэвийн хэсэг байж, эсрэг тэсрэг үзэл бодлын уралдаан шүүмж нь эрх мэдлийг хянах боломжийг бодлого үйл ажиллагааг сайжруулах алдаагаа засах боломжийг төрд олгодог. Жагсаал цуглааныг ардчилсан нийгмийн үзэгдэл гэж хүлээж авах ойлголт төлөвшөөгүйн улмаас эрх зүйн зохицуулалт ч, хуулийг хэрэглэж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа ч жагсаал цуглааныг дэмжихэд биш намжаахад чиглэж байна гэсэн дүгнэлтийг ХЭҮК-ын дэд хорооны хэлэлцүүлэгт илэрхийлж байсан” гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13