УИХ дахь АН-ын бүлгээр хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Бүлгийн дарга О.Цогтгэрэл, 2022 оны дөрөвдүгээр улирал болж байна. Эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн биелэлт ямар байна вэ. МАН таван зүйл заалттай 700-аад зүйл амласан мөрийн хөтөлбөр дэвшүүлж байжээ. Энэ долоо хоногт мөрийн хөтөлбөрийн нэгдүгээр бүлэг буюу хүний хөгжилд чиглэсэн ямар ажил хийв гэдгийг эргэж сануулъя. Ардчилсан намын бүлгийн ажлын албанаас "Ам ажлын зөрүү" гэдэг нэртэй хөтөлбөр эхлүүлж байна. Зээлийн хүүг бууруулж сарын нэг хувьд хүргэнэ гэсэн байна. Гэвч одоо зээлийн олдоц байхгүй болсон. Засгийн газрын зардал нэмэгдсэн. Бодлогын хүү нэмэгдсэн байдалтай л байна. Иргэдийн орлого нэмэгдүүлж ядуурлыг хоёр дахин бууруулна гэсэн байна. Ядуурлыг 10 гаруй хувьд хүргэсэн байх ёстой байсан. Гэвч одоо энэ багадаа 42 хувь хүрчээ.
Мөн 2023 оны Улсын төсвийг хэлэлцэж байна. Монгол Улсын өр яг хэд юм бэ? гэдэг асуултын хариуг авч чадахгүй байна. Монгол банк, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагын удирдлагыг бүлгийн хуралд дуудаж мэдээлэл авахад дандаа Засгийн газрыг хаацайлсан хариу өгч байна. Илүү бие даасан, хараат бус ажиллахыг АН-ын бүлгээс сануулж, шахаж шаардаж байна" гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 4 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14