Есдүгээр сарын 28-ны Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн 100 мянган төгрөгийг нийт хүүхдийн 91 хувьд олгох шийдвэр гаргасан юм.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн "2023 оны төсвийн төсөлд хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд олгох тухай тусгасныг МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцээд дэмжсэн. Нийт 1.3 сая хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгоход 1.4 их наяд төгрөг шаардлагатай.
Хүүхдийн мөнгийг цаашид хэрхэн олгох талаар ажлын хэсгийн түвшинд 2-3 хувилбар яригдсан. Халамжийн бодлогыг хөдөлмөр эрхлэлттэй холбох ёстой. Залуус ажил эрхлэхийг эрмэлзэх, ажил хөдөлмөр эрхэлдэг байх ёстой. Үнэхээр ажил олдохгүй байлаа гэхэд Хөдөлмөрийн биржид хамгийн багадаа сүүлийн зургаан сарын хугацаанд бүртгэлтэй байж, ажил хайсан байх шаардлага тавья. Мөн 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хүүхдийн мөнгө авах иргэд хүүхдээ товлолт вакцинд хамруулсан, сургуульд боловсролын үйлчилгээнд хамруулсан байх гэх мэтээр эцэг, эхчүүдэд хариуцлагын шалгуур тавья гэх мэт саналууд гарсан" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 4 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14