Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдана

Admin | 2022-10-31


Өнөөдөр дараах байнгын хороо, түр хороо хуралдана.

1

Төрийн байгуулалтын байнгын хороо

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

10.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

·Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022.10.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/

11.00

“Их засаг”

3

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо

·Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

12.00

“Их Эзэн Чингис хаан”

4

Түр хороо /Ковид-19/

·Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт, цар тахлын өнөөгийн нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсох

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

5

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Удирдамж батлах тухай/

·Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, орхигдсон талбайг нөхөн сэргээх ажлын хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох

15.00

“Их Эзэн Чингис хаан”

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)