Сангийн сайд асан С.Баярцогт Швейцарын прокуророос хэргийг нь цагаатгасан талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Надад эрүүгийн хэрэг үүсгэж маш удаан хугацаанд шалгалаа. Энэ хэргийг тодорхой улс төрчдийн оролцоотойгоор олон нийтийн байгууллагын нэрээр Швейцарын Холбооны Улсад ч мөн адил 2016 онд үүсгэсэн байсан. Энэ асуудлыг зургаан жилийн хугацаанд Монголд шалгасан. Харин Швейцарын Холбооны Улс уг хэргийг эрх зүйн харилцан туслалцах гэрээний хүрээнд Монгол Улстай, Хонкогтой болон Австралийн хууль хүчний байгууллагуудтай хамтарч шалгасан юм байна лээ.
Ингээд 2022 оны зургаадугаар сард Монгол Улсын нийслэлийн прокурорын газраас надад тулгаж үүсгэсэн байсан буюу албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон.
Цаашид улс төрийнхөө зорилтын хүрээнд хүний эрх, хууль засагладаг төрийн тогтолцооны төлөө ажиллана" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 4 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14