ШШГЕГ-ын даргаар томилогдсон О.Амарсанаа гэж хэн бэ

Admin | 2022-11-01


  Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх eрөнхий газрын дарга Д.Загджавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, цагдаагийн хурандаа О.Амарсанааг томилсон байна. О.Амарсанаа нь Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байсан юм.

Тэрбээр, 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. Эрх зүйч мэргэжилтэй. Цагдаагийн хурандаа, Удирдахуйн ухааны магистр. 

Төгссөн сургууль, дамжаа:

1997-2001 онд Цагдаагийн Академид-  Эрх зүйч-Цагдаагийн ажилтан 
2007 онд Төрийн Удирдлагын Академид Удирдахуйн  ухааны магистр  
2008, 2010, 2018 онд  Египет, БНСУ, Турк улсын Цагдаагийн Академид мэргэжил дээшлүүлсэн. 
2020 онд ТУА-ны Төрийн Захиргааны ахлах түшмэлиийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан.

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:

2001-2003 онд Төв аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч
2003-2006 онд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст Эрүүгийн төлөөлөгч 
2006-2007 онд Эрүүгийн Цагдаагийн газрын Эрэн сурвалжлах хэлтэст Төлөөлөгч 
2007-2011 онд Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч  
2011-2013 онд Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Дэд дарга
-Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтсийн Дэд дарга 
2013-2014 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга 
2014-2015 Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийн дарга 
2017-2018 онд Эрүүгийн цагдаагийн албаны V хэлтсийн дарга 
2018 онд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн II хэлтсийн дарга 
2018-2019 онд  Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга 
2019-2020 онд Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга 
2020-2021 онд Экологийн Цагдаагийн албаны дарга 
Хууль  зүй, дотоод хэргийн сайдын  2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар томилогдон ажиллаж байжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)