Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: Дулаан, хог зэргийн төлбөрийг иргэд өөрсдөө төлнө

Admin | 2022-01-01


Монгол улсын Засгийн газрын ээжлит бус хуралдаанаар цахилгааны төлбөрийн хөнгөлөлтийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Энэ талаар Н.Тавинбэх “Аж ахуйн нэгж болон айл, өрхүүдийн ахуйн хэрэглээний цахилгааны зардлыг төрөөс дааж байгаа. Өнөөдрийг болтол 890 тэрбум төгрөг зарцуулсан. Улмаар тавдугаар сарын 31 хүртэл цахилгааны төлбөрийг төрөөс даахаар боллоо. Мөнгөн дүнг бодоод үзвэл 73 орчим тэрбум төгрөг болно. Энэ мөнгийг төсвөөс гаргахгүй. Уул, уурхайн томоохон төслүүд хариуцахаар шийдвэрлэсэн. Харин дулаан, хог зэргийн төлбөрийг иргэд өөрсдөө төлнө. Гэр хороололд амьдардаг иргэдийн 350кв хүртэл хэрэглэсэн төлбөрийг, орон сууцанд амьдардаг иргэдийн 250кв хүртэл төлбөрийг төлөх юм. Үүнээс дээш хэрэглэсэн бол төлбөрөө өөрсдөө төлөх шийдвэрийг гаргасан” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)